Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл нэмэгджээ

Хуучирсан мэдээ: 2012.11.09-нд нийтлэгдсэн

Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл нэмэгджээ

Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл энэ оны аравдугаар сарын байдлаар 132.5 тэрбум төгрөгт хүрсэн талаар Монголын Үндэсний статистикийн хорооноос мэдээлж байна. Тодруулбал, энэ нь өмнөх сарынхаас 15.5 тэрбум төгрөг буюу 13.2 хувь, жилийн өмнөхөөс 61.5 тэрбум төгрөг буюу 86.6 хувиар өсчээ. Ийнхүү хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл өссөн нь үндсэндээ чанаргүй зээл болж байгаа тухай албаныхан онцолж байна. Зээлийн эргэн төлөх хугацаандаа амжиж төлж чадалгүй үлдэгдэл үүсгэх нь цаашлаад эдийн засгийг гацаанд оруулах том сөрөг нөлөө үүсгэх магадлалтай ажээ.

У.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж