Нүүрсний чанар чухал байна

Хуучирсан мэдээ: 2012.11.12-нд нийтлэгдсэн

Нүүрсний чанар чухал байна

Засгийн газрын зохицуулалтын дагуу нийслэлийн иргэд Багануурын нүүрсийг хөнгөлөлттэй үнээр худалдан авах боломжтой болсон ч Налайхын нүүрсний хэрэглээгээ орхихыг хүсэхгүй байна. Үүнийг иргэд “Налайхын нүүрс нэг шуудай нь 1500-1700 төгрөг байдаг ч илч сайтай, хөө тортог багатай” хэмээн тайлбарлаж байна.

Монгол Улсын Засгийн газраас иргэдэд Багануурын нүүрсийг арваннэгдүгээр сарын 01-нээс хөнгөлөлттэй үнээр худалдаалж эхэлсэн байгаа.  Өөрөөр хэлбэл, нийслэлийн иргэд оршин суугаа хорооноос нь олгож байгаа 3200 төгрөгийн үнэтэй нэг талоноор 40 кг нүүрс худалдан авч байгаа юм. Стандартчиллын үндэсний зөвлөлөөс өнгөрсөн аравдугаар сарын 30-нд ахуйн хэрэглээний хатуу түлш буюу нүүрсийг жижиглэнгээр худалдаалах шуудайны стандартыг тогтоож, худалдаалагдаж байгаа нүүрсний уутыг томруулах шийдвэр гаргасан билээ /нүүрсний шуудай 15, 25, 40 килограммын хэмжээтэй байна/.  

Д.ЖАРГАЛСҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж