1,3 сая иргэнд эмнэлэг хэрэгтэй юу?

Хуучирсан мэдээ: 2012.11.12-нд нийтлэгдсэн

1,3 сая иргэнд эмнэлэг хэрэгтэй юу?

130 хүнд оффисын байр хэрэгтэй юу, 1,3 сая иргэнд эмнэлэг хэрэгтэй юу?

Хотын төвд, Төрийн тусгай албан хаагчдын эмнэлэг барнх шийдвэр гарч, энэ эмнэлгийн барилгад Улсын төсвөөс 10 тэрбум өрчим төгрөг зарцуулж, дээрээс нь Солонгосын хөнгөлөлттэй зээлээр 20 сая ам.долларын өртөг бүхий хамгийн сүүлийн үеийн МК., СТ буюу компьютер, томографийн аппрат оруулж ирэхээр бэлтгэж, вакум хагалгааны хэсэг, хийн систем, цахим сүлжээг цоо шинээр суурилуулсан. Харамсалтай нь дэлхийн жишигт нийцсэн тоног төхөөрөмжтэй, нийтдээ 240 хүний ортой, жилд 2-3 мянган хүнд хагалгаа хийж, 7-8 мянган хүнийг хэвтүүлэн эмчилж, амбулториар 120,000 мянган хүнд эмчилгээ, үйлчилгээ үзүүлэх хүчин чадалтай энэ эмнэлгийн байрны зориулалтыг өөрчилж, УЕП-ын 40, Хууль зүйн яамны 90 нийтдээ 130 хүний оффисын байр болгох шийдвэрийг ЗГ-ын 2012 оны арван нэгдүгээр сарын 3-ны өдрийн хуралдаанаас гаргалаа.

Өнөөдөр Нийслэл Улаанбаатар хот төдийгүй Монгол Улсын хэмжээнд эмнэлгийн байрны хүрэлцээ муу, эмч ажиллагсад ажлын байргүй, иргэд эмнэлгийн тусламж үйлчилгээ авч чадахгүй байхад Шинэчлэлийн Засгийн газар хэмээн өөрсдийгөө тодотгож байгаа эрх баригчид "шинэчлэл"-ийн бодлогын хүрээнд эрүүл мэндийн салбараа тонон дээрэмдэж, эмнэлгийн байгууллагаа бодлогоор нураах шийдвэр гаргасанд харамсаж байна.

Улаанбаатар хотод хамгийн сүүлд Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 1986 онд Эх нялхасын Эрдэм шинжилгээний төв баригдснаас өөр томоохон эмнэлгийн байшин, барилга баригдаагүй байна. Гэтэл хөрөнгө мөнгөний асуудал нь шийдэгдэж, 80 хувь нь баригдаж, ашиглалтанд ороход бэлэн болсон энэ байрыг цөөн хэдхэн хүний оффисын байр болгож байна. Энэхүү эмнэлгийн байранд АНУ-ын "Сепега1 Е1ес1пс" (СЕ) компанийн бүтээгдэхүүн болох 128-ын зүслэгтэй компыотер томографын (СТ) аппарат, мөн 1.5 тесла хүчин чадал бүхий соронзон резонанст томографын (МК.1) аппарат суурилуулсан. БНСУ-ын "ЬС" корпорацийнхантай вакум хагалгааны блок хийлгэхээр зөвшилцсөн. Зүрхний оношлогоо шинжилгээг нарийн хийх боломжтой. Уг эмнэлгийн байр нь хэвтээ эмчнлгээний блок бүхий вакум системээр тоноглогдсон. Бүх төрлийн нарийн хагалгааг хийх, мэс заслын өрөө хүртэл орчин үеийн стандартаар баригдаж байгаа, нэг дор долоон хагалгаа хийх боломжтой өрөөнүүдтэй байр юм. Тус эмнэлэгт компьютер томографын аппарат суурилуулахаар бэлтгэж, өрөөний хана, дээвэрт тугалган хамгаалалт хийжээ. Мөн имра аппарат суурилуулахын тулд зэсээр хамгаалалт хийж иж бүрэн тохижуулсан. МК.1 аппаратыг тогтмол ажиллуулах цахилгааны эх үүсвэрийн асуудлыг хүртэл шийдвэрлэж өгсөн байтал 130-хан хүний оффисын байр болгон хувиргах шийдвэр гаргаж, энэ бүх бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудлыг зогсоон, улсын төсвийн мөнгийг үр ашиггүй зүйлд зарцуулах гэж байна. Нийслэл Улаанбаатар хот 1.3 сая хүнтэй. Гэвч 10 хүрэхгүй мянган эмнэлгийн ортой. Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа эмнэлгүүд зөвхөн Нийслэлийн иргэдэд биш яаралтай тусламж, эмнэлэгийн нарийн мэргэжлийн эмчилгээ, оношилгоо шаардлагатай байгаа Монгол Улсын иргэдэд үйлчлэх журамтай. Гэвч өнөөдөр эмч, эмнэлгийн хүрэлцээ муу байна. Монгол Улсын хүн амын 50 орчим хүн амьдарч байгаа Нийслэл нэгдсэн эмнэлэггүй байна. Эх нялхасын эрдэм шинжилгээний төвийн дээвэр тааз нурж, мөөгөнцөрт идүүлсэн. Ор хүрэлцэхгүйгээс болж хүүхдүүд шалан дээр гудас дэвсэн тариа хийлгэж байна.

Түлэнхийн төвийн байр ашиглах боломжгүй болсон учраас, Гэмтэл согог судлалын үндэсний төвтэй нийлүүлж, тус эмнэлэг өнөөдөр гурав дахин илүү ачаалалтай ажиллаж байна. Гэмтэл согог судлалын үндэсний төв дээр байсан нэгдсэн мэс заслын тасаг, сэдрэлтийн эмгэгийг эмчлэх гэсэн хоёр тасгийг татан буулгаж, тархи, нуруу нугасны тасаг байрлаж байсан тасагт 80 ор тавьж түлэнхийн тасаг болгон ажиллаж байна. Гэмтлийн эмнэлэгт ор хүрэлцэхгүй байгаа учраас давхар бүрийн коридорт өвчтөнүүдийг хэвтүүлж, яг л дайны үеийн цэргийн эмнэлэг шиг ажиллаж байна. Төрөх эмнэлгийн хүрэлцээ муу, байр сав нь хуучирч муудсан учраас хүн эдгээх бус, харин өвчин халдаадаг газар болж хувирсныг олон хүн мэдэж байгаа. Сүүлийн жилүүдэд хавдар, халдварт өвчний тархац нэмэгдэж. эх хүүхдийн эндэгдэл өсөж, эмнэлгийн тусламж үйлчилгээ авч чадалгүй хорвоог орхиж байгаа хүмүүсийн тоо өсөж байгаа учраас "Эмнэлгийн байрыг эмнэлэгт нь үлдээе" хөдөлгөөнийг өрнүүлж байна.

Монголчууд амьд явахын эрхэнд эрүүл мэндээ гадынханд даатгаж, өндөр үнээр шинжилгээ хийлгэж, гадаадад эмчлүүлж, хөрөнгө мөнгөний боломжгүй иргэд оношоо ч тогтолгож чадахгүй амь насаа алдаж байна. Эрүүл мэндийн яамнаас гаргасан тооцоогоор Хятад, Тайланд, Сингапур зэрэг орнуудад жилдээ 20 мянга гаруй Монголчууд эмчилгээ, оношлогоо хийлгэхээр гадагшаа зорчиж, 100 гаруй сая ам доллар зарцуулдаг гэсэн тооцоо гаргажээ. "Монголчууд голдуу компьютер томограф, МК.1 оношлогоо хийлгэхээр гадаадыг зорьдог" гэсэн судлагааг Эрүүл мэндийн дэд сайд асан А.Отгонболд гаргасан байна. Нөхцөл байдал ийм байхад орчин үеийн шинжилгээ, оношлогооны аппратаар тоноглогдсон, эмнэлгийн зориулалтын байрыг ард түмний эрүүл мэндийг хамгаалах эмнэлгийн байр чигээр нь үлдээхийг шаардаж байна.

Дэлхийн орчин үеийн оношлогооны МК1. СТ /компьютер, томографийн/ төхөөрөмж бүхий 18 тэрбум төгрөгөөр бий болох байсан Монгол Улсад эхний нэгд тооцогдох Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийг эмч өвчтнүүдэд үлдээж, Нийслэлийг нэгдсэн эмнэлэгтэй болгох энэ шаардлагыг хүргүүлж байна.
Төрийн ордноос арав хүрэхгүй алхмын цаана байрлаж байгаа эмнэлгийн байртай биечлэн танилцаж. эмч эмнэлгийн ажилчдын үгийг сонсож чадалгүй. эрх ашиг, хувийн сонирхолдоо хөтлөгдсөн сайд дарга нарын үгээр асуудлыг шийдэж байгаа Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Эмнэлгийн зориулалтын байрыг цөөн хэдхэн хүний офиссын байр болгож байхад эмч эмнэлгийн ажилчдын эрх ашиг, иргэдийн эрүүл мэндийн төлөө хураагаа ч хөдөлгөхгүй, нүдэн балай, чихэи дүлий сууж байгаа Эрүүл мэндийн сайд Н.Удвал,  Иргэдийн эрүүл мэндийт хамгаалах үүрэгтэй Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл, Ард түмний саналаар сонгогдсон УИХ-ын гишүүд Та бүхнийг дэмжиж оролцохыг уриалж байна.

Эмнэлэг дээрэмдсэн эрх баригчид алдаагаа засаж, ард түмний эрх ашгийн төлөө Монгол Улсын Засгийн газар гаргасан тогтоолоо эргэж харахыг шаардаж байна.

"Ард түмэнд эмнэлэг хэрэгтэй, Нийслэлийг нэгдсэн эмнэлэгтэй болгое" хөдөлгөөн

МАН-ын нарийн бичгийн дарга, "Монголын үнэн" сонины эрхлэгч Ж.Мөнхбат

МАН-ын Ерөнхий наийн бичгийн даргын ахлах зөвлөх Я.Төмөрбаатар

"Монголын сувилахуйн амьдрал төв" ТББ-ын тэргүүн, Т.Сүрэнхай

Эмнэлгийн Үйлдвэрчний хорооны дарга Г.Бямбасүрэн

Үйлдвэрчний хорооны тэргүүл эгч Л. Цэрэнханд

Үйлдвэрчний хорооны тэргүүлэгч Ц.Сарантуяа

Үйлдвэрчний хорооны тэргүүлэгч Ж.Тайванбат

Эмнэлгийн барилгын зургийн Ерөнхий архитектор Цогтоо

/Төлбөртэй нийтлэв/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж