Ан Сан Су Чи Энэтхэгт айлчлав

Хуучирсан мэдээ: 2012.11.13-нд нийтлэгдсэн

Ан Сан Су Чи Энэтхэгт айлчлав

Мьянмарын сөрөг хүчний удирдагч, Нобелийн энх тайвны шагналт  Ан Сан Су Чи 15 жилийн турш гэрийн хорионд байснаас хойш анх удаа Энэтхэг улсад айлчилсан байна. Тэрээр өчигдөр буюу даваа гаригт хийсэн энэхүү айлчлалаараа Энэтхэгийн Ерөнхий сайд Манмохан Сингхтэй уулзаж тус улсын парламентаар зочилж, илтгэл тавьжээ.

Ан Сан Су Чи энэ удаагийн айлчлалаараа Энэтхэг болон Мьянмарын зүүн хойд хэсгийг хооронд нь холбосон “Trilateral” төмөр замын төслийн ажил болон, эдийн засаг улс төрийн шинэчлэлийн зарим  асуудлыг хөндөх аж.  Ан Сан Су Чи 1960 онд  буюу түүний ээж Кин Куй Дели хотод Элчин сайдаар ажиллаж байх үед анх Энэтхэг улсад очиж байжээ.  Энэтхэг улсын хувьд тус улстай хил залгаа оршдог улсуудын нэг нь Мьянмар бөгөөд 24 жилийн өмнө цэргийхэнд дарагдсан Мьянмарын алдартай оюутны бослогын үеэр ардчилал шинэчлэлийг хүчтэй  дэмжиж байсан улсын нэг  юм.

Энэтхэг Мьянмар хоёр орон хувьд эдийн засаг болон улс төрийн хамтын ажиллагааны хамгийн ойр түншүүдийн нэг бөгөөд ерөнхий сайд Синг мөн энэ оны эхээр Мьянмар улсад хоёр өдрийн айлчлал хийсэн юм.

Э.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж