Өөрөө өөртөө итгэх итгэл

Хуучирсан мэдээ: 2012.11.13-нд нийтлэгдсэн

Өөрөө өөртөө итгэх итгэл

Амжилтанд хүрэхийн тулд бидэнд байх ёстой хамгийн
чухал шинж чанар юу вэ?
“Амжилтанд хүрэхийн тулд 2 зүйл хэрэгтэй. 1.Өөртөө итгэх итгэл  2.Шантрашгүй зүтгэл” ~Mark Twain

Өөрөө өөртөө итгэх итгэл яг юунаас үүсдэг вэ?

Өөрийнхөө ирээдүйг эерэгээр харж чадсанаар өөртөө итгэх итгэл үүсдэг.

Өөртөө өгсөн амлалт, гаргасан зорилгодоо үнэнчээр бүхнээ зориулж, шантралгүй зүтгэх зүтгэлээс өөртөө итгэх итгэл үүсдэг.

Өөртөө итгэлтэй байснаар бидэнд юу ч тохиолдсон хамаагүй бид түүнийг үл харгалзан даван туулж чаддаг. Харин өөртөө итгэх итгэл байхгүй бол амжилтанд хүрч чадахгүй ялагддаг. Өөрөө өөртөө итгэх итгэл бидний амьдралын бүх талбарт чухал хэрэгтэй байдаг учрааас өөртөө итгэх итгэлийг юуны түрүүнд хөгжүүлэх нь зүйтэй.

Өөртөө итгэлтэй олон өөртөө итгэлгүй  хүний ялгаа:

Өөртөө итгэх итгэлээ нэмэгдүүлэх дасгал.

  1. Та амьдралынхаа юу юунд дургуй байна вэ? Түүнийгээ бич.
  2. Яагаад дургуй байна вэ гэдгээ тайлбарлан бич.
  3. Ямар байвал дуртай байх вэ?  Энэ тухай бодоод, төсөөлөөд, түүнийгээ бич.
  4. Энэ тал дээр та өнөөдөр юу хийж чадахаар байна вэ, маргааш юу хийж чадахаар байна вэ, дараагийн долоо хрногт юу хийж чадахаар байна вэ түүнийгээ бич.
  5. Үүний дагуу яг одоо юу хийх боломжтой байна вэ? Түүнийгээ хий.

Тэгэхээр өнөөдөрөөс эхлээд амьдралынхаа энэ хэсэг, тэр  хэсэг таалагдахгүй байна гэж гомдоллохоо зогсоож, ирээдүйгээ эерэгээр харж, түүнийхээ төлөө бүхнээ зориулж амьдарцгаая.

Өөртөө итгэ! Өөрийнхөө авьяас чадвар, өөрийнхөө бүхий л хүчинд итгэ!

ТАНЫ АМЖИЛТЫН ТӨЛӨӨ
©Ука Төмөр

Эх сурвалж: http://www.ukatumur.com/
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж