Хэнтий аймагт галзуу өвчин гарчээ

Хуучирсан мэдээ: 2012.11.13-нд нийтлэгдсэн

Хэнтий аймагт галзуу өвчин гарчээ

Орхон
аймгийн Жаргалант сумын “Дулаан уул” багт өнгөрсөн долоо хоногт үхрийн
хорт салст халуурал өвчин гарч, хорио цээрийн дэглэм тогтоогоод байна.
Аймгийн Онгцой байдлын хэлтэсээс  өвчилсөн мал амьтныг ариутгах, хорио
цээрийн дэглэм тогтоон ажиллаж байгаа юм байна. Мөн Төв аймгийн
Өндөрширээт сумын Барчгайн хоолой гэдэг газарт өвчин гарч, өвчилсөн мал
амьтныг тусгаарлан, халдавргүйжүүлээд байгаа гэлээ.

Мөн Хэнтийн
аймагт галзуу өвчний улмаас хорио цээрийн дэглэм тогтоогоод байгаа аж.
Тус аймгийн Батноров сумын Айргийн жалга гэдэг газар галзуу өвчин гарч,
өвчилсөн малыг халдваргүйжүүлэн, тусгаарлаад байгаа юм байна.

Мал
амьтны гоц халдварт өвчний тохиолдол илэрсэн тохиолдолд харьяа аймгийн
Онцгой байдлын албан болон холбогдох албанд яаралтай мэдэгдэж байхыг
Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

Ш.ЧИМЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж