“Эрдэнэт”-ийн Зөвлөл хуралдлаа

Хуучирсан мэдээ: 2012.11.14-нд нийтлэгдсэн

“Эрдэнэт”-ийн Зөвлөл хуралдлаа

Монголын Засгийн газрын саналын дагуу зарим захирлуудыг өөрчиллөө.

“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Монгол, Оросын хамтарсан Зөвлөлийн ээлжит 48-р хуралдаан өнөөдөр тус компанийн Улаанбаатар дахь Төлөөлөгчийн газрын байранд болж өндөрлөлөө. Зөвлөлийн хуралдаанаар “Эрдэнэт” үйлдвэрийн Ерөнхий захирлын Үйлдвэрлэл эрхэлсэн орлогчоор Д.Даваасамбуу, Ерөнхий захирлын Хөгжлийн асуудал эрхэлсэн орлогчоор Б.Намхайнямбуу нарыг Монгол улсын Засгийн газраас санал болгосны дагуу томилсон байна. Тус компанийн Үйлдвэрлэл эрхэлсэн орлогч З.Ганбаатар, Хөгжлийн асуудал эрхэлсэн орлогч Ц.Бат-Энх нарыг ажлаас нь чөлөөлж, шинээр томилогдсон захирлуудтай гэрээ байгуулж ажиллахыг “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Ерөнхий захирал Ч.Ганзоригт үүрэг болгожээ.

У.БАТ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж