Д.Сосорбарам өнөөдөр лекц уншина

Хуучирсан мэдээ: 2012.11.16-нд нийтлэгдсэн

Д.Сосорбарам өнөөдөр лекц уншина

Төрийн соёрхолт, Гавьяат жүжигчин,  Д.Сосорбарам өнөөдөр “Багшийн хөгжлийн ордон”-д өнөөдөр 14.00 цагт номын тухай лекц уншина. Энэ нь БШУЯ-наас хэрэгжүүлж буй “Ном” хөтөлбөрийн хүрээнд хийгдэж буй ажил бөгөөд цаашдаа олон арван эрдэмтэн мэргэд цувралаар лекц унших юм. Энэ жилээс эхлэн ард иргэд, хүүхэд залуусын ном эрдэмд гэгээрэн нөхөрлөх хандлагыг улам бүр дэмжих зорилгоор жил бүрийн есдүгээр сарын гурав дахь долоо хоногийн бямба гаригийг “Номын баярын өдөр” болгон тэмдэглэх тухай Ерөнхийлөгчийн зарлиг гарсан билээ. Энэхүү зарлигын дагуу Сүхбаатарын талбайд номын баяраа өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлсэн бол өнгөрсөн долоо хоногт “Номын соёлт ертөнц” ТББ-аас “Номын баяр 2012” өдөрлөгийг гурав хоног зохион байгуулсан юм.

Г.ДАША
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж