Хуучирсан мэдээ: 2012.11.22-нд нийтлэгдсэн

Сүрхий хурим

Монголын орчин цагийн шилийн сайн эрсийн нэг Дамбын Хишгээ гэж нэг цуутай эр бий. Эцэг эхээс заяасан нэр нь Д.Хишигжаргал ч Дамбын Хишгээ гэдгээрээ алдаршчихсан түүний тухай үлгэр домог мэт ярианууд явсаар түүний тухай өвөрмөц төсөөллийн ертөнцийг бий болгочихож. Ямартай ч Дамбын Хишгээ ямар нэг тодорхой бизнес хийдэггүй хэрнээ хөлгүй баян, “аав”-ынд морилсон ч айж эмээж үзээгүй, Монголын бизнесийн ертөнцөөс авахуулаад урлагийнхныг хүртэл чичрүүлдэг гэх мэтийн бүдэг бадаг төсөөлөл бидэнд бий. Хаанаас нь ч харсан хав дөрвөлжин сайхан монгол эрийн шинжтэй ноён Хишгээ ямартай ч өгвөл өгчихдөг, айлгавал айлгачихдаг, авбал авчихдаг цөс ихтэй, зай уужим эр юм болов уу. Хувийн амьдралын тухайд ч учир битүүлэг тэрээр 2 хүүтэй, гэргий Долгорсүрэн нь багш мэргэжилтэй гэх мэдээлэл бий. Түүний хүү луу жилийн намрын нижгэр хуримуудын нэгийг өнгөрсөн 10-р сарын 20-ны билэгт сайн өдөр хийлээ. Аавынхаа хамгаалалтын албыг хариуцаж ажиллуулдаг гэх Энхжин хүү дуучин Минотой үерхэж байгаа тухай бид өмнө нь мэдээлж байсан. “Хар сарнай” хамтлагийн дуучин С.Амармандахын дүү С.Амарбаясгалантай хамтран буриад ардын “Хатариш” дууг сонирхолтой байдлаар амилуулсанаараа илүүтэй олонд танигдаж, оддын эгнээнд шилжсэн дуучин Мино буюу Т.Номин анх “Sound of kiss” охидын хамтлагаар урлагт хөл тавьж байв. Хамтлагийнхаа хамгийн царай муутай нь гэгддэг байсан тэрээр тун ч адтай бүсгүй. Ямартаа л “алтны магнат” Ц.Мянганбаяраас машин нэхсэн хэргээр хамтлагаасаа хөөгдсөн гэх явган ярианы эзэн хүртэл болоод авсан нь үнэн. Дуулж бүжиглэхээс гадна фото моделийн карьер хөөж, хэд хэдэн компанийн нүүр царай болж явсан Мино ийн онцгой залуутай амьдрах орь хүслээ биелүүлж, халхад цуутай эрийн үр удмыг үргэлжлүүлэх бэр боллоо.

Хосууд хуримын ордонд гэрлэлтээ батлуулж, уламжлал ёсоор талбай, Гандангаар зочлон “Улаанбаатар” зочид буудалд цайллагаа хийсэн. 55-55, 77-77, 33-33 гэх мэт азын алтан дугаартай “Роллс Ройс”, “Бенц” жийпээр хуримын машины цуваа үүсгэж, хамгаалалтын албаны шкаф шиг цээжтэй залуусаар хүрээлүүлэн байж Төв талбайд патиараа татуулсан хосуудын хурим эгээтэй л гадаадын элчин сайдууд манайд айлчлахдаа сүржигнэдэг шиг сүрийг бадруулж, хүчийг үзүүлсэн нь сонирхолтой. Ер нь манайхан юунд ингэтлээ сүржигнэдэгийг ойлгоход бэрх юм гээч. Амьдралынх нь аз жаргалтай нэгэн өдрөө ядахдаа дүр эсгэж, сүржигнэхгүй байж болдоггүй юм болов уу. Манай зурагчны аппарат сэлтийг булааж аван, ажил хөдөлмөрөө хийж явахад нь биед нь халдахаас наагуур юм болсныг дуулгахгүй өнгөрч чадахгүй нь. Ер нь хууль бусаар баяжиж хөлжсөн хүмүүс тэгтлээ олны нүднээс өөрсдийгөө нуудаг байх гэх дүгнэлтэнд хүрэхэд хүрэв. Гэвч сэтгүүлчийн хөдөлмөр бол сэтгүүлчийнх л байдаг. Уншигчиддаа шинэ содон мэдээлэл хүргэх үүргээ биелүүлж тэдний фото сурвалжлагыг бид хийдгээрээ хийлээ.

Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу

Эх сурвалж: "www.grandnews.mn"
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж