Хуучирсан мэдээ: 2012.11.22-нд нийтлэгдсэн

Холливудаас загварын ертөнцөд урвасан Мэри Кэйт Олсеныг  Францын ерөнхийлөгч байсан Николя Саркозигийн дүү Оливертой учир ургуулж эхлэхэд тэднийг зохицохгүй хос гэцгээж байжээ.  Амрагийнхаа дэргэд охин шиг нь харагдах Мэри-Кэйт Олсен  түүнээс 17 насаар дүү ч насны зөрүү, өндөр намын ялгаа тэдний дурлалд огтхон ч саад болдоггүй аж. Тэдний харилцааг хүмүүс нэг их удахгүй гэж байсан боловч хүмүүсийн юу гэхийг үл хайхран бие биедээ ухаангүй дурласан хос Саркозигийн авч өгсөн 6.25 сая ам.долларын тансаг байрандаа төвхнөжээ. Есөн настайдаа “Ихрүүд” кинонд тоглож Холливудад хөл тавьсан ихэр охид хэд хэдэн кинонд амжилттай тоглосны дараа загварын ертөнцөд урваж, дизайнерууд болсон билээ. Тэд  “The Row, Elizabeth”, “James” болон “Olsenboye”хэмээх брэндийг бий болгож, амжилттай яваа гэнэ.

Н.ЭНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж