Хакухо түрүүлэх нь тодорхой боллоо

Хуучирсан мэдээ: 2012.11.24-нд нийтлэгдсэн

Хакухо түрүүлэх нь тодорхой боллоо

Японы мэргэжлийн сумо бөхийн кюүшю башёгийн 14 дэх өдрийн барилдаан болж, Хакухо М.Даваажаргал учраагаа давснаар башёгийн түрүү бөхөөр тодрох нь тодорхой боллоо. 12 даваа, нэг унаатай байсан тэрбээр өнөөдрийн барилдаанд озэки Какурюү М.Анандыг уватэнагэ мэхээр давж, 13 дахь даваагаа авсан юм. Харин 10 даваатай, гурван унаатайгаар их аваргыг нэхэж байсан Кёкүтэнхо Н.Цэвэгням өнөөдөр озэки Котошогикүд ёрикири мэхээр дийлджээ.

Японы мэргэжлийн сумо бөхийн 69 дэх ёкозуна Хакухо М.Даваажаргал ийнхүү макүүчи зиндаанд 23 дахь түрүүгээ авч, эзэн хааны цом хүртэх эрхтэй боллоо.

Ёкозуна цолтой анхны башёдоо зодоглосон Харумафүжи Д.Бямбадоржийн хувьд өнөөдрийн барилдаанд озэки Кисэносатод ёрикири мэхээр дийлдэж, есөн даваа, таван унаатай боллоо.

Макүүчи зиндаанд барилдаж буй Монголын бусад сумочдоос Шотэнро Д.Нямсүрэн өнөөдөр Точиношинд өвдөг шороодож, таван даваа, есөн унаатай болсон бол Токитэнкү А.Хүчитбаатар Тоёохибикид ялагдаж, найман унаатай болов. Харин Тамаваши Б.Мөнх-Оргил ошидаши мэхээр Вакакоюүг ялж, башёгийн найм дахь даваагаа авсан байна.

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж