Леонардо дуудлага худалдаанд оролцоно

Хуучирсан мэдээ: 2012.11.26-нд нийтлэгдсэн

Леонардо дуудлага худалдаанд оролцоно

“Алтан бөмбөрцөг”-ийн найман удаагийн шагналт, нэрт жүжигчин Леонардо Ди Каприо  2013 онд нээлтээ хийх "Wolf of Wall Street" киноны зураг авалтаа Нью-Йоркод хийж байгаа. Тэрээр шинэ уран бүтээлийнхээ зураг авалтын хажуугаар өөрийн цуглуулга дахь урлагийн ховор бүтээлээ худалдаалахаар өчигдөр “Christie"s Auction House”-ийн урлагийн үнэт эдлэлийн дуудлага худалдаанд оролцох болсноо мэдэгджээ. 

Дэлхийн нэртэй уран бүтээлчдийн бүтээлийг цуглуулах дуртай Леонардо  “Eykyn Maclean” уран зургийн галлерейгаас худалдан авсан Словак-Америкийн нэрт зураач, дизайнер, кино найруулагч Энди Уорхолын алдарт  “Flowers” зургаа уг дуудлага худалдаанд оруулах гэнэ. Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар Леонардог шүтэн бишрэгчид  үнэтэйд тооцогддог урлагийн ховор бүтээлүүдийг цуглуулдаг талаар төдийлөн мэддэггүй ажээ.

Э. АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж