Хуучирсан мэдээ: 2012.11.27-нд нийтлэгдсэн

1990-ээд оны үед “sex symbol” гэгдэж байсан Анна Николь Смитийн охин Даннилин ээжийнхээ моделийн амжилтыг үргэлжлүүлэхээр загварын ертөнцөд хөл тавьжээ. Зургаахан настай бяцхан охин загвар өмсөгчийн карьераа Америкийн алдарт “GUESS” брэндээс эхлүүлж, ирэх хавар худалдаанд гарах хүүхдийн брэндийн сурталчилгааны зураг авахуулсан байна. Хэдийгээр Даннилин одоохондоо балчир байгаа ч сайн модель болж чадахаа харуулж, загварын зурагчид төдийгүй олны зүгээс магтаалын үг харамгүй сонсчээ.

Модель Анна Николь Смит өнгөрсөн 2007 оны хоёрдугаар сард 39 насандаа мансууруулах бодис хэтрүүлэн хэрэглэснээс Холливудын “Hard Rock” зочид буудалд таалал төгссөн билээ.

Б.Анхтуяа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж