Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийг ирэх сард батална

Хуучирсан мэдээ: 2012.11.27-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийг ирэх сард батална

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль ирэх онд болно. Аливаа сонгуулийн хуулийг тухайн сонгууль болохоос зургаан сарын өмнө баталсан байх ёстой гэж Сонгуулийн тухай хуульд заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг УИХ-аар ирэх арванхоёрдугаар сарын 15-ны дотор батлах юм байна.

Монголчууд дөрвөн жилд нэг удаа парламентын төлөөлөл, орон нутгийн төлөөлөл болон төрийн тэргүүнээ сонгодог уламжлалтай. Харин сонгуулийн тухай хуулийг ийнхүү зургаан сарын өмнө баталдаг нь хуулийг иргэдэд таниулах, саналаа хэрхэн өгөх зэргийг урьдчилан таниулж, сонгогчдын ирцийг бүрдүүлэх зорилготой юм. Тиймээс Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг эрт баталж, хуулийг сонгогчдод таниулах ажлыг зохион байгуулах шаардлагатай тухай албаны хүмүүс хэлж байна.
 

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж