Шакира папараццид өртөв

Хуучирсан мэдээ: 2012.11.28-нд нийтлэгдсэн

Шакира папараццид өртөв

Колумбын нэрт дуучин Шакира өнгөрсөн есдүгээр сард хөл хүнд болж удахгүй ээж болно гэсэн баяртай мэдээгээ фэнүүдтэйгээ хуваалцаж байсан. Харин тэрээр энэ сарын 15-нд арван насаар дүү найз залуу Испанийн хөл бөмбөгч Жерар Пикегийн хамт явж байгаа нь папараццид ийнхүү өртсөн бөгөөд хосууд Испанийн Барселонд алдарт Жеймс Бондын сүүлийн цуврал “Skyfall”-ийг хамтдаа үзсэн аж.

Хөл хүнд болсноосоо хойш  дуучин бүсгүй олны анхаарлаас хол байхыг хүссэн бололтой сүүлийн үед тэрээр ямар ч хэвлэл мэдээлэл, папараццичдын дуранд өртөөгүй байсан юм. Шакира хөл хүнд болсноос хойш анх удаа өнгөрсөн аравдугаар сард “FIFA U-17 Women"s World Cup”-ийн тайзан дээр дуулж фэнүүдтэйгээ уулзжээ.

Э.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж