“Роснефть” нефтийн үнээ нэмжээ

Хуучирсан мэдээ: 2012.11.30-нд нийтлэгдсэн

“Роснефть” нефтийн үнээ нэмжээ

ОХУ-ын “Роснефть” компани арванхоёрдугаар сарын 1-нээс буюу маргаашнаас эхлэн нефтийн бүтээгдэхүүнийхээ үнийг тонн тутамд 100 ам.доллараар нэмэх шийдвэр гаргажээ. Энэ талаараа манай талд албан ёсоор мэдэгдсэн байна.

“Оросын холбооны тал бүтээгдэхүүнийхээ үнийг нэмэгдүүлснээс үүдэлтэйгээр бензин шатахууны үнэ өсч, импортлогч компаниуд алдагдал хүлээж байна” хэмээн “Петровис” компанийн удирдлагууд мэдэгдэж байсан. Мөн нөөц хомсодсон гээд шатахууныг талоноор олгосноос үүдэлтэйгээр нийгэмд асуудалд үүсээд байв.

Тэгвэл өнөөдөр ОХУ-ын “Роснефть” компани 12-р сарын 1-нээс дотоодын экспортын татвар нэмэгдэж байгаатай холбогдуулан нефтийн бүтээгдэхүүнийхээ үнийг тонн тутамд нь 100 ам.доллараар нэмэгдүүлж байгаагаа мэдэгдсэн албан бичиг Ашигт малтмалын газарт ирүүллээ. Нэгэнт ОХУ экспортын татвараа нэмж байгаа болохоор цаашид энэ  нэмэгдэл манай улсад нөлөөлөх эсэх нь одоогоор тодорхойгүй байна. Хуулиараа бол стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүн импортолж байгаа аж ахуй нэгжүүд бүтээгдэхүүнийхээ үнийг нэмэх асуудлыг заавал төртэй зөвшилцөж шийдэх учиртай.

Эх сурвалж: EAGLE NEWS TV

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж