Занарын ассоциацийн ерөнхийлөгчөөр Д.Ганболдыг томиллоо

Хуучирсан мэдээ: 2012.12.04-нд нийтлэгдсэн

Занарын ассоциацийн ерөнхийлөгчөөр Д.Ганболдыг томиллоо

Монголын занарын ассоциацийн ерөнхийлөгчөөр Тэргүүн шадар сайд асан Д.Ганболдыг томиллоо.

Монгол Улс өдийг хүртэл газрын тосны бүтээгдэхүүнийг 100 хувь импортолдог. Тиймээс манай улсад нөөц арвин занараас орчин үеийн технологиор нефтийн бүтээгдэхүүн, түлш, шатахуун үйлдвэрлэх замаар нефтийн импортын хараат байдлыг багасгах зорилгоор эрдэмтэд, судлаачид, үйлдвэлэгчид нэгдэн Монголын занарын ассоциацийг байгуулсан юм байна. Энэхүү ассоциаци нь  энэ чиглэлийн судалгаа, бодлого боловсруулах, эрх зүйн орчинг бүрдүүлэхэд туслалцаа үзүүлэх, гадаад дотоодын хөрөнгө оруулагчид, судлаачидтай хамтран ажиллах аж.

Б.МАРАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж