Элчин сайдуудыг томилж, эргүүлэн татлаа

Хуучирсан мэдээ: 2012.12.07-нд нийтлэгдсэн

Элчин сайдуудыг томилж, эргүүлэн татлаа

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Гадаад орнуудад суух Элчин сайд нарыг томилох тухай асуудлыг хэлэлцээд нэр дэвшигч бүрээр санал хураан баталлаа.

Тодруулбал, Монгол Улсаас Афганистан улсад суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдад нэр дэвшигч О.Дамбийням гишүүдийн 89.6 хувийн саналаар, Кувейт улсад суух Элчин сайдад нэр дэвшигч С.Энхбат гишүүдийн 79.2 хувиар, БНСУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдад нэр дэвшигч Б.Ганболд гишүүдийн 91.5 хувийн саналаар, Турк улсад суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдад нэр дэвшигч Б.Батхишиг гишүүдийн 91.8 хувийн саналаар тус бүр дэмжлэг хүлээн батлагдлаа. Мөн Монгол Улсаас Казахстан улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдад нэр дэвшигч Ж.Сүхээг гишүүдийн 87.8 хувиар, АНУ-д суух онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдад нэр дэвшигч Б.Алтангэрэлийг 87.8 хувийн саналаар, Бельгийн Вант улс болон Европын холбоонд  суух онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдад нэр дэвшигч Х.Даваадоржийг гишүүдийн 91.8 хувиар, Австри улсад Суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдад нэр дэвшигч Г.Батжаргалыг гишүүдийн 87.8 хувийн саналаар дэмжин батлав.

Шинэ Элчин сайдуудыг томилсноор Австри улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Ж.Энхсайхан, АНУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Х.Бэхбат, Бельгийн Вант Улс болон Европын Холбоонд  суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд А.Баттөр, Казахстан улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Х.Аюурзана, Кувейт улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд К.Сайраан, БНСУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Д.Гэрэл, Турк Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд О.Очиржав нарыг тус тус эгүүлэн татлаа.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж