Өнөөдөр “Гоёл 2013” наадам эхэлнэ

Хуучирсан мэдээ: 2012.12.10-нд нийтлэгдсэн

Өнөөдөр “Гоёл 2013” наадам эхэлнэ

“Моод монголоор дуусдаг” гэсэн үг хэдийнэ ул болж, дэлхийн брэндийг дэргэдээсээ худалдаж авдаг болсон монголчууд ирэх жилийн загварын өнгө төрхийг тодорхойлж, загвар зохион бүтээгч, загвар өмсөгчдийн ур чадварыг өрсөлдүүлдэг "Гоёл 2013" наадам өнөөдөр эхлэнэ. Өнгөрсөн жилээс дэлхийн загварын чиг хандлагын дагуу загварын долоо хоногоор эхлэх болсон тус наадам өнөөдөр “Наран моторс”-ын байранд 15.00 цагт “MODS” агентлагийн  коллекциор үзэгчдэд хөшгөө нээх гэж байна. Энэ удаагийн “Гоёл-2013” наадамд  18 байгууллага, 50-аад дизайнер, 70 гаруй загвар өмсөгч оролцож байгаа бөгөөд наадмын хаалтын шоу Соёлын төв өргөөнд энэ сарын 15-нд болно. Загварын тайзыг “Гэсү” студи урлаж, зохион байгуулалт, найруулгыг нь “Hero” энтертайнмент, гэрэл тайз, техник хэрэгслийг “Sound of Mongolia” продакшн тус тус хариуцан ажиллаж байгаа аж.

“Гоёл 2013” наадмын хуваарийг танилцуулъя.

10-нд
15.00 цагт МODS агентлаг
17.00 цагт "Говь эрдэнэ"
19.00 цагт "Bess Tailor"

11-нд
13.00 цагт "Мон Үйл"
15.00 цагт "Precious"
17.00 цагт  "Амно"
19.00 цагт  "Lux Cashmere"

12-нд
13.00 цагт "Дархан Минж"
15.00 цагт "Мила Мода"
17.00 цагт  "Аяс Кашмер"
 19.00 цагт "Шилмэл загвар"

13-нд
13.00 цагт  Гадаадын дизайнерүүд үзүүлбэр
15.00 цагт  "Төмөр трейд", "Дөлгөөн"
17.00 цагт  "Сити", “ЗБТ”
19.00 цагт “Muse & art house” агентлагууд тус тус шинэ коллекцио дэлгэнэ.

“Гоёл 2013” наадмын  хаалтын шоу Соёлын төв өргөөнд энэ сарын 15-нд болж, шилдэг дизайнер, энэ жилийн топ модель тодрох юм.

Г.ДАША
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж