“Гоёл” наадам үргэлжилж байна

Хуучирсан мэдээ: 2012.12.12-нд нийтлэгдсэн

“Гоёл” наадам үргэлжилж байна

Загварын ертөнцийнхнийг нэг дор цуглуулдаг “Гоёл” наадмыг 25 дахь удаагаа зохион байгуулж байна. Энэ жилийн “Гоёл 2013” наадам дэлхийн загварын чиг хандлагыг дагаж “Загварын долоо хоног” шоугаар “Наран плаза”-д өнгөрсөн даваа гаригт  нээлтээ хийсэн. Энэ удаагийн наадамд 18 байгууллага, 50-аад дизайнер, 70 гаруй загвар өмсөгч оролцож байгаа бөгөөд наадмын хаалтын шоу Соёлын төв өргөөнд энэ сарын 15-нд болно.

“Загварын долоо хоног”-ийн эхний өдрүүдийн шоунд “МODS” агентлаг, “Говь-Эрдэнэ” компани, "Bess Tailor" салон, "Мон Үйл", "Precious", "Амно" салоны дизайнерууд болон дизайнер Цэцэгмаа, Цэцэгсайхан, “Гоёл” наадмын гранпри шагналт Б.Ундармаа нар оролцов.

Өнөөдөр “Гоёл -2013” наадмын “Загварын долоо хоног”-ийн гурав дахь өдөр. Гоёлын тайзнаа 13.00 цагт "Дархан Минж", 15.00 цагт "Мила Мода", 17.00 цагт  "Аяс Кашмер", 19.00 цагт "Шилмэл загвар" загварын коллекцио дэлгэх бол маргааш 13.00 цагт  Гадаадын дизайнерүүд үзүүлбэр, 15.00 цагт  "Төмөр трейд", "Дөлгөөн", 17.00 цагт  "Сити", “ЗБТ”, 19.00 цагт “Muse & art house” агентлагууд тус тус шинэ коллекцио танилцуулна. Харин ирэх баасан гаригт “Гоёл-2013” наадмын шүүгчдийн бүрэлдэхүүн хуралдаж, шилдгүүдийг тодруулах бөгөөд энэ сарын 15-нд буюу ирэх бямба гаригт Соёлын төв өргөөнд 19.00 цагт хувцас загварын шилдгийн шилдэг дизайнерууд, энэ жилийн топ модель тодорно.

Гэрэл зургийг ЭНД дарж үзнэ үү

Г.ДАША
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж