Цасанд боогдсон айлуудыг нүүлгэхэд 42 сая төгрөг хэрэгтэй

Хуучирсан мэдээ: 2012.12.13-нд нийтлэгдсэн

Цасанд боогдсон айлуудыг нүүлгэхэд 42 сая төгрөг хэрэгтэй

Өнөө өглөө Төрийн ордонд Улсын онцгой комисс хуралдлаа. Засгийн газрын Шадар сайд,  Улсын онцгой комиссын дарга Д.Тэрбишдагва хуралдааныг даргалж, Ус цаг уур, орчны шинжилгээний газрын дэд дарга Д.Цээсод-Оролцоо мэдээлэл хийлээ.

Түүгээр улс орны хэмжээнд өвөлжилтийн байдал ямар байгаа, цас зудын байдал зэргийг ярилцлаа.

Одоогийн байдлаар орсон цасны хэмжээ 2009-2010 өвлийн байдалтай төстэй байгаа аж. Харин хэдийгээр цаг агаар хүйтэн байгаа ч олон жилийн дунджийн орчим хэвийн байгаа гэлээ.

Улсын хэмжээнд цөөнгүй аймаг, 100 гаруй сум зудтай байгаагаас Увс, Өвөрхангай зэрэг аймагт өвөлжилт нэлээд хүндэрчээ. Тухайлбал, Өвөрхангай аймгийн зарим сумын цасанд боогдсон 900 гаруй айлыг нүүлгэхэд 42 сая төгрөг хэрэгтэй болжээ.

УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн шүүмжилснээр “Онцгой комиссын ажил идэвхжив үү” гэсэн асуултад Шадар сайд Д.Тэрбишдагва “Ээлжит хурлаа хийж байна” гэлээ.

                                Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж