Хуучирсан мэдээ: 2012.12.13-нд нийтлэгдсэн

Намуудын “гүйдэл”

Улс
төрийн намууд хоорондоо “гүйдэл” ихтэй өнжиж байна. Өнөөдөр УИХ-ын
чуулганы нэгдсэн хуралдааны завсарлагаар УИХ дахь АН-ын бүлгийн дарга
Д.Эрдэнэбатын өрөөнд парламентад суудалтай намуудын төлөөлөл цугларч
уулзав. Хаалттай хаалганы цаана болсон уг уулзалтад УИХ дахь АН-ын
бүлгийн дарга Д.Эрдэнэбат, МАН-ын төлөөллийн гишүүдийн дарга Н.Энхболд,
ИЗНН-ыг төлөөлж С.Дэмбэрэл, УИХ-ын гишүүний тангараг өргөхөөс татгалзаад
буй АН-ын нэр дэвшигч Д.Зоригт нар оролцсон юм.

Шинэ гишүүд
тангараг өргөсний дараа болсон уг үйл явдлын талаар уулзалтад оролцогсод
ам нээсэнгүй. Эх сурвалжийн хэлж буйгаар бол Д.Зоригт УИХ-ын гишүүний
суудлаас татгалзаж байгаагаа албан ёсоор парламентад суудалтай намуудын
төлөөлөлд уламжилсан бололтой. Мөн МАН-аас нэр дэвшигч С.Чинзоригоор
тангараг өргүүлэх асуудлаар ч санал солилцсон бололтой байна.

Үүний
зэрэгцээ МАХН-ын дэд дарга Д.Тэрбишдагвын өрөөнд МАН-ын талаас
Ө.Энхтүвшин, М.Энхболд, Н.Энхболд, Ж.Энхбаяр нар оролцсон бас нэг
зөвшилцөл явсан талаар дуулдаж байна. Тэд УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга
ёс” эвслийн бүлэг, МАН-ын төлөөллийн гишүүд хамтарч ажиллах
хувилбаруудын талаар ярилцсан бололтой.

                                Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж