”Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн үйл ажиллагааг удирдах удирдлагын багийг сонгон шалгаруулж, гэрээ байгуулах Тендерийн урилга

Хуучирсан мэдээ: 2010.05.20-нд нийтлэгдсэн

”Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн үйл ажиллагааг удирдах удирдлагын багийг сонгон шалгаруулж, гэрээ байгуулах Тендерийн урилга

Монгол Улсын Их Хурлын 2010 оны 2 дугаар сарын  04-ний өдрийн 11 дүгээр тогтоолоор баталсан “Төрийн өмчийг 2010-2012 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл”, Засгийн газрын 2010 оны 4 дүгээр сарын 07 -ны өдрийн 86 дугаар тогтоолоор баталсан “2010 онд хувьчлах, өөрчлөн байгуулах төрийн өмчит хуулийн этгээдийн жагсаалт батлах тухай” тогтоол, Засгийн газрын 2010 оны 5 дугаар сар 12-ны өдрийн хуралдааны 27 дугаар тэмдэглэлийг үндэслэн “Монголын Хөрөнгийн бирж” хувьцаат компанийн үйл ажиллагааг сонгон шалгаруулалтаар сонгосон мэргэжлийн өндөр түвшний багаар тодорхой хугацаанд гэрээний үндсэн дээр удирдуулж, үйл ажиллагааг нь сайжруулсны үндсэн дээр цаашид хувьчлах чиглэл баримтлана.

Сонгон шалгаруулалтыг зохион байгуулах, шалгарсан хуулийн этгээдтэй гэрээ байгуулах, гэрээний биелэлтийн явцад хяналт тавих, гэрээг дүгнэх ажлыг Монгол Улсын Засгийн газрын тохируулагч агентлаг Төрийн өмчийн хороо хэрэгжүүлнэ.
Удирдлагын багийг шалгаруулах сонгон шалгаруулалтад оролцох гадаад, дотоодын хувийн өмчит этгээд, тэдгээрийн консорциум, түүнээс томилсон Удирдлагын баг нь уралдаант шалгаруулалтад оролцох хүсэлтээ 2010 оны 6 дугаар сарын 11–ний өдрийн 16:00 цаг хүртэл доорх хаягаар ирүүлнэ үү.

Төрийн өмчийн хороо Төрийн өмчийн удирдлага хувьчлалын газар
Засгийн газрын IY байр, 417 тоот Улаанбаатар 11, Монгол улс
Утас:976-11-265686, Факс: 976-11-312798

Оролцогч нь тендерт оролцох сонирхлоо албан ёсоор илэрхийлсэн захидал болон өөрсдийн чадварын талаар дараах мэдээллийг монгол, англи хэл дээр ирүүлнэ:
    
а/ Хуулийн этгээд, түүнийг үүсгэн байгуулж бүртгүүлсэн гэрчилгээ, гол хувьцаа эзэмшигчдийн талаархи мэдээлэл

б/ Багийн хувьд багийн ахлагч, гишүүдийн дэлгэрэнгүй анкет, ажлын туршлагыг гэрчилсэн байгууллагын удирдлагын  тодорхойлолт

в/ Хуулийн этгээдийн сүүлийн 3 жилийн аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан, бизнесийн болон санхүүгийн чадавхийн тухай дэлгэрэнгүй  танилцуулга

г/ Оролцогчийн ажлын туршлагын тухай дэлгэрэнгүй мэдээлэл ялангуяа хөрөнгийн зах зээл шинэ тутам хөгжиж буй улс оронд үнэт цаасны арилжаа, хөрөнгийн биржийн үйл ажиллагааг дээшлүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж, зөвлөгөө өгч байсан туршлага

д/ Оролцогчдын зүгээс Монголын хөрөнгийн бирж болон хөрөнгийн зах зээлийн өнөөгийн байдалд өгсөн дүгнэлт, энэ талаар хийх ажил, авах арга хэмжээний талаархи санал

е/ Монголын хөрөнгийн биржийн удирдах үйл ажиллагааг хэрэгжүүлэх багийн ахлагч болон гишүүдийн бүрэлдэхүүний томилгоо, багийн гишүүдийн ажиллах чиглэлийг тогтоосон байдал.

ТӨРИЙН ӨМЧИЙН ХОРОО

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж