Б.Амархүү гэрлэх санал тавина

Хуучирсан мэдээ: 2012.12.17-нд нийтлэгдсэн

Б.Амархүү гэрлэх санал тавина

Борхүүгийн Амархүү Тувагийн дуучин бүсгүй Сайлык Оммунтай хамтарч Кызыл хотод тоглолтоо гурван 12 давхцсан өдөр толилуулав. Тоглолтынхоо өмнө тэрээр Тувагийн сэтгүүчидтэй халуун яриа өрнүүлжээ. Монгол залуугийн яриа илэн далангүй, хөгжилтэй байсныг Кызылын хэвлэлийнхэн онцолсон байна.
Б.Амархүүгийн тоголтын билетийн үнэ 500-1000 рубль (22 500 – 45 000 төгрөг) байжээ.  Тоглолтод Москвагаас ирсэн “Wild pearl” шоу-балет оролцсон байна. Хэвлэлийнхний онцолсон мэдээлэл нь Б.Амархүүгийн сүйт бүсгүй байлаа.

12 сарын 31-нд Казахстаны Астанад болох баярын концертын үеэр одоо үерхэж буй Монголын загвар өмсөгч бүсгүйд гэрлэх санал тавина гэдгээ дуучин мэдэгджээ. Монголд анхны бие даасан тоглолтоо тавьж түүн дээрээ “Миний хайртай бүсгүй” гэж танилцуулсан тэгвэл тун удахгүй Тувад тоглох тоглолтон дээрээ хайртай бүсгүйдээ гэрлэх санал тавих аж. Тувагийн сэтгүүлчдэд нэрийг нь дурдахаас татгалзсан ч тэр бүсгүйг О.Ариунзул гэдгийг Монголын хэвлэлүүд нэгэнт бичсэн юм.

Саяхан покерийн ТВ шоунд амжилттай оролцон спорт загварын “Мерседес Бенц” хожсон дуучин залуу Тувагийн хөөмийг анхааран сонсдог гэж орон нутгийнханд таалагдахаа мартсангүй. 

Эх сурвалж: www.grandnews.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж