НДШ-ийн хувь хэмжээ хэрхэн өөрчлөгдөв?

Хуучирсан мэдээ: 2012.12.17-нд нийтлэгдсэн

НДШ-ийн хувь хэмжээ хэрхэн өөрчлөгдөв?

УИХ-аас Нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, шимтгэлийн хувь хэмжээг өөрчиллөө. Тодруулбал, ажил олгогч болон ажил эрхлэгч хоёр талаас төлдөг байсан тэтгэмжийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээ 0.5 хувь байсныг тус бүр 0.8 хувь болгон нэмэгдүүлж,  ажилгүйдлийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээ 0.5 хувь байсныг тус бүр 0.2 хувь болгон бууруулах ажээ. Үүнийг 2013 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн мөрдөх юм байна.

Өөрөөр хэлбэл, хуулийн шинэчилсэн найруулгаар бол нийгмийн даатгалын шимтгэлийн эцсийн дүн болох ажил эрхлэгчийн зүгээс 10 хувь, ажил олгогчийн зүгээс 11-13 хувь гэдэг хувь хэмжээ өөрчлөгдөх бус, даатгалын төрөл хооронд өөрчлөлт гарч байгаа юм.

Шинэ хуулиар баталсан нийгмийн даатгалын төрөл зүйл, хувь хэмжээг дараах хүснэгтээс харна уу.

Нийгмийн даатгалын төрөл

Ажил олгогчийн хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй
адилтгах орлогоос төлөх  шимтгэлийн
хувь хэмжээ /хувиар/

Даатгуулагчийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй  адилтгах орлогоос төлөх шимтгэлийн хувь
хэмжээ /хувиар/

Тэтгэврийн даатгал

7.0

7.0

Тэтгэмжийн даатгал

0.8*

0.8*

Эрүүл мэндийн даатгал

2.0

2.0

Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгал

1.0, 2.0, 3.0

Ажилгүйдлийн даатгал

0.2*

0.2*

Шимтгэлийн дүн           

       11.0, 12.0, 13.0

10.0

У.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж