Хуучирсан мэдээ: 2012.12.20-нд нийтлэгдсэн

Хүйтний эрч чангарна

Малчид, ард иргэд, тээвэрчдийн анхааралд:

Арванхоёрдугаар сарын 21, 22-нд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч, хүйтний эрч чангарахыг онцгойлон анхааруулж байна.
2012 оны 12 дугаар сарын 20-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын мэдээ:

Цаг уур, орчны шинжилгээний газрын мэдээлснээр өнөөдөр говийн нутгаар үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй байх аж. Баруун зүгийн нутгийн зүүн, төв болон зүүн зүгийн нутгийн өмнөд хэсэг, говийн нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Увс нуурын болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө голын саваар 25-30 градус, Хүрэн бэлчир, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн Онон, Улз, Халх голын саваар 19-24 градус, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгаар 8-13 градус, бусад нутгаар 16-21 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, 19-21 градус хүйтэн байна. Өглөө 05 цагт Улаанбаатарт: 26 градус хүйтэн, харьцангуй чийг 69 хувь, агаарын даралт 874 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж