“Winter star” чуулах “Хунт нуур”

Хуучирсан мэдээ: 2012.12.20-нд нийтлэгдсэн

“Winter star” чуулах “Хунт нуур”

Дуурь бүжгийн эрдмийн театр 50 жилийн ойдоо зориулан үзэгчдэд өргөн барьж буй шинэ жилийн эхний бэлгээ задаллаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор, ССАЖЯ-тай хамтран ДБЭТ-ын тайзнаа алдарт “Хунт нуур” балетыг толилуулахаар зэхээд байгаа бөгөөд тус балетад  “Winter star 2013” дэлхийн балетын одод чуулах нь ээ.  Балетийн урлагт дуртай үзэгчдийн хэд ч үзээд уйддаггүй “Хунт нуур”-ыг ирэх оны нэгдүгээр сарын 11-нд 19.00 цагт, 12-нд 17.00 цагт  хоёр өдөр тоглох аж. Тоглолтод “Winter star 2013” “Монголын балетын хөгжил” сангийн тэргүүн, дэлхийн шилдэг найман балетчны нэг, АНУ-ын алдарт “Бостон балет” театрын гоцлооч, Гавьяат жүжигчин Д.Алтанхуяг “Хунт нуур” балетын ханхүүг амилуулах бол, хар, цагаан хунд Америкийн алдарт бүжигчин, “Бостон балет” театрын гоцлооч, Ашли Эллис, алиа салбадайд тус театрын балетын гоцлооч Аветик Каралетиан нар тоглох гэнэ. “Хунт нуур” балетын тасалбарыг маргаашнаас эхлэн ДБЭТ-ын кассаар борлуулж эхлэх юм байна. 

Г.ДАША
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж