ГИХЯЭГ-аас цугларалт зохион байгуулж байна

Хуучирсан мэдээ: 2012.12.24-нд нийтлэгдсэн

ГИХЯЭГ-аас цугларалт зохион байгуулж байна

Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газар / ГИХЯЭГ/ өнөөдрөөс хилийн боомт, орон нутаг дахь албан хаагчдын цугларалтыг зохион байгуулж байна. Энэхүү цугларалтаар  газрын энэ оны ажлыг дүгнэж, 2013 оны зорилтыг тодорхойлох бөгөөд 12 дугаар сарын 28-ныг хүртэл үргэлжлэх юм. Хууль зүйн салбарын шинэтгэлийн бодлогын хүрээнд Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газраас хэрэгжүүлж буй чиг үүргийн хувьд томоохон өөрчлөлт хийж иргэний харьяалал, гадаад шилжилт хөдөлгөөний асуудалд бүрэн хяналт тавьж, иргэдэд үзүүлэх үйлчилгээг шинэ түвшинд гаргахаар ажиллаж байгаа ажээ.  Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газар нь хуулиар хүлээсэн чиг үүргийг хэрэгжүүлэх, улсын хилээр зорчигчдыг хөнгөн шуурхай шалган нэвтрүүлэх зорилгоор БНСУ-ын олон улсын хамтын ажиллагааны байгууллага “КОИКА”-тай 2013 оноос эхэлж “Е-Immigration буюу Цахим шалган нэвтрүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Түүнчлэн улсын хилээр нэвтэрч буй гадаадын иргэдэд хилийн боомтод баримт бичгийн давхар шалгалт хийгддэг төрийн байгууллагуудын үйл ажиллагааны давхардал, хуулийн хийдлийг арилгах, гадаадын иргэдийн шилжих хөдөлгөөнд тавих хяналтыг сайжруулах зорилгоор холбогдох хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулахаар хуулийн төслийг боловсруулан Хууль зүйн яаманд хүргүүлээд байгаа аж.

У.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж