Салютаас болж амиа алджээ

Хуучирсан мэдээ: 2012.12.25-нд нийтлэгдсэн

Салютаас болж амиа алджээ

Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын уурхайчид цасны баяраа тэмдэглэн салют буудуулж байгаад нэг нь дэлбэрч 20 гаруй насны залуугийн тархи нь задарч нас барсан хэрэг гарчээ. Уг хэрэг гарсны дараа тус сумын Онцгой байдлын хэлтсийн байцаагч болон цагдаа нар хэргийн газар дээр очиж ажилласан байна.

Сүүлийн үед монголчууд маань шинэ жилийг өргөн дэлгэр тэмдэглэж, салют, бенгалийн галыг ихээр хэрэглэх болсон. Харамсалтай нь, эдгээрийг буруу ашигласнаас болж бэртэж гэмтэх, цаашлаад амь насаараа хохирох явдал ихээр гарсаар байгаа. Энэ талаар ЦЕГ-аас иргэдэд сэрэмжлүүлж, зааврын дагуу хэрэглэхийг сануулдаг ч дорвитой үр дүн гарахгүй л байна. 

Т.ДАРХАН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж