“Бөртэ чоно” энэ сарын 30-нд болно

Хуучирсан мэдээ: 2012.12.25-нд нийтлэгдсэн

“Бөртэ чоно” энэ сарын 30-нд болно

2012 оны спортын шилдгүүдийг тодруулдаг “Бөртэ чоно” ёслолын тов эцсийн байдлаар тодорлоо. Уг нь МҮОХ-ны тэргүүн дээд шагнуулах ёслолыг энэ сарын 20-нд хийхээр товлоод байсан ч тодорхой шалтгааны улмаас хойшлуулж, арванхоёрдугаар сарын 30-нд буюу ирэх ням гаригт “Mirage” ресторанд зохион байгуулахаар болжээ.

Монгол Улсын түүхэнд анх удаа таван медаль хайрласан Лондон-2012 зуны олимпийн ХХХ наадам, дэлхий, тивийн аварга шалгаруулах олон тэмцээн ар араасаа жагссан, медалийн ургац арвинтай 2012 оны хувьд шилдгүүдээс уламжлал ёсоор Монголын Спортын Сэтгүүлчдийн Холбоо (MSPU)-ны гишүүн, спортын сэдвээр дагнан ажилладаг сурвалжлагч, хэвлэл мэдээллийнхний саналаар оны шилдэг ТАМИРЧИН, оны шилдэг БАГ, оны шилдэг ДАСГАЛЖУУЛАГЧ-ийг тодруулах юм.

Т.МАША

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж