Төрийн далбаа мандуулах ёслол болно

Хуучирсан мэдээ: 2012.12.28-нд нийтлэгдсэн

Төрийн далбаа мандуулах ёслол болно

Маргааш Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 101 жилийн ойн өдөр. Монголын ард түмэн эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны баярыг тохиолдуулан энэ өдөр 09.00 цагаас Сүхбаатарын талбайд Төрийн далбаа мандуулах ёслол болж, Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөх юм байна. Үүний дараа 13.00 цагаас Төрийн тулганы гал бадраах ёслол болж, Төрийн тамганы хөшөөнд төрийн өндөр албан тушаалтнууд цэцэг өргөх аж. Мөн  Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны ойд зориулсан чансаа өндөр 128 бөхийн барилдаан маргааш 14:00 цагаас Бөхийн өргөөнд болох бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит цомыг түрүүлсэн бөхөд гардуулах юм.

Б.МАРАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж