Үлэг гүрвэлийн наймаачин хэргээ хүлээв

Хуучирсан мэдээ: 2012.12.28-нд нийтлэгдсэн

Үлэг гүрвэлийн наймаачин хэргээ хүлээв

Монголын хилээр үлэг гүрвэлийн олдвор хууль бусаар нэвтрүүлж зарсан дуулиант хэргийн эзэн, эртний олдворын наймаачин Эрик Прокопи гэгч  өчигдөр АНУ-ын холбооны шүүхийн өмнө гэм буруугаа хүлээн зөвшөөрч, дуудлага худалдаанд нэг сая ам.доллараар худалдсан Тираннозавр батаарын ховор олдворын эзэмшигч хэмээх нэхэмжлэлээсээ татгалзжээ. Монголын говиос олдсон Тираннозавр батаарын олдворыг өнгөрсөн тавдугаар сард Нью-Йоркт дуудлага худалдаагаар арилжсан ч хууль ёсны эзэмшигчийг тогтоох хүртэл АНУ тусгай хамгаалалтад авсан юм.

Эртний олдвор, үлэг гүрвэлийн наймаачин Эрик Прокопи гэгч  хийсэн хэргийнхээ төлөө дээд тал нь 17 жил шоронд хоригдох ял сонсч магадгүй болсон тул Тираннозавр батаараас гадна өөр зургаан үлэг гүрвэлийн араг яс болон бусад олдворуудыг хулгайгаар хил нэвтрүүлсэн, хууль бус наймаанд оролцсоноо хүлээсэн байна.

Эрик Прокопиг үлэг гүрвэлийн хууль бус наймаанд гүн орооцолдсоныг нотолсон хөдөлшгүй баримтыг түүнийг баривчлах үед Флорида дахь гэрээс нь олсон билээ.

Эрик Прокопийн эцсийн шүүх хурал ирэх дөрөвдүгээр сард болох юм байна.

Н.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж