“Оны залуу” тодорлоо

Хуучирсан мэдээ: 2012.12.28-нд нийтлэгдсэн

“Оны залуу” тодорлоо

Монголын улс төр, эдийн засаг, бизнесийн салбарын “Оны залуу” тодруулах “Next Stop” ёслолын арга хэмжээ 20 дахь жилийнхээ ойг өчигдөр тэмдэглэлээ.

Монголын залуучуудын холбоо, “Залуу удирдагч сан” хамтран тухайн жилдээ улс төр, эдийн засгийн салбарт амжилттай яваа нийгэмдээ хүлээн зөвшөөрөгдсөн залуу удирдагчдыг тодруулдаг бөгөөд энэ жилийн хувьд улс төрийн салбарын “Оны залуу”-аар Хууль зүйн сайд Х. Тэмүүжин шалгарсан юм. Х.Тэмүүжин нь Монгол Улсын эрх зүйн шинэчлэлийн хүрээнд эрүүгийн эрх зүйн, шүүх хуулийн байгууллагын дэд бүтэц, үйлчилгээг сайжруулах, хууль тогтоох ажиллагааг боловсронгуй болгох, нийтийн албанд сонирхлын зөрчлөөс сэргийлэх, авлигатай тэмцэх, шүүх хуулийн байгууллагыг шинэтгэх, хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааг чанаржуулах, хүний эрхийн баталгааг сайжруулах чиглэлээр хуулийн төслүүдийн судалгааны боловсруулалтыг гардан эрхэлж, санаачлан батлуулах, хэрэгжүүлэх чиглэлээр идэвхийлэн ажилладаг тул тус улс төрийн салбарын залуу удирдагчдаас шалгарсан байна. Харин бизнес, эдийн засгийн салбарын “Оны залуу”-аар “Ньюком” группийн гүйцэтгэх захирал Б. Бямбасайхан шалгарсан. Тэрээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн эрчим хүчний асуудлаарх орон тооны бус зөвлөх бөгөөд 2010 оноос “Ньюком” группт эрчим хүчний  болон дэд бүтцийн хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн захирлаар, 2012 оноос “Ньюком” группийн гүйцэтгэх захирлаар ажиллаж буй чадварлаг, туршлагатай, ирээдүйтэй залуу эдийн засагч, бизнесмэн юм.

Б.МАРАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж