Apple-Дэлхийн хамгийн үнэтэй компани

Хуучирсан мэдээ: 2013.01.01-нд нийтлэгдсэн

Apple-Дэлхийн хамгийн үнэтэй компани

Германы Volkswagen, SAP, Siemens, BASF, Bayer компаниуд дэлхийн хамгийн үнэтэй 100 компанийн жагсаалтад багтав. Биржийн үнэлгээний дагуу хийгдсэн энэ жагсаалтад эдгээр компаниуд хоёрдугаар хагаст бичигджээ.

Дэлхийн хамгийн их хөрөнгөжсөн 100 компанийн нэрэнд Германы таван концерн багтлаа гэж DAPD агентлаг Ernst & Young  гэх консалтингийн компанийн гаргасан чансаанаас иш татан мэдээлэв. Германы автын Volkswagen аварга компанийн биржийн үнэлгээ нь 101,7 тэрбум доллар болсон бөгөөд тэр жагсаалтын 57 бичигдэв. Мөн уг компани Германы хамгийн хөрөнгөтэй концерн болов.

Үйлдвэрүүдийн программ хангамжийн асуудал хариуцдаг SAP 59-р байранд, Siemens – 63-т, BASF – 76-д, Bayer – на 84-д бичигдлээ. Даатгалын Allianz  ба автомобилийн аварга BMW зууд багтахад ялимгүй дутлаа. Харин  Германы компаниуд хөрөнгийн нийлбэрээ 38 хувиар өсгөж чадсан нь чансааны бусад орнуудынхаас  эхэнд орж байгаа гэнэ.

Дэлхийн хамгийн үнэтэй компани нь 484,5 тэрбум долларын үнэтэй Apple,  396 тэрбумтай Exxon Mobil болов. Гурваас тав хүртэл Хятадын  нефтийн концерн Petrochina, шуурхай холбооны оператор China Mobile ба ICBC банк жагсав. Оросын хамгийн үнэтэй компани "Газпром" жилийн дараа 35-аас ухран 46-д бичигджээ.

Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж