Хаагдсан зам давааг нээжээ

Хуучирсан мэдээ: 2013.01.02-нд нийтлэгдсэн

Хаагдсан зам давааг нээжээ

Өвөлжилт хүндэрсэн зарим аймгуудад Улсын Онцгой комиссын нарийн бичгийн дарга, хурандаа М.Энх-Амар ахалсан ажлын хэсэг ажиллаж байна. Тухайлбал, хурандаа М.Энх-Амар өнөөдрийн байдлаар  Баян -Өлгий аймагт ажиллаж  байна. Баян-Өлгий аймагт цас орж, цаг агаар хүндэрснээс зарим давааны замыг хаагаад байгаа бөгөөд нийт гурван аймагт зам даваа хаагаад байсан юм.

Мөн баруун чиглэлийн автозамын дагуу цасаар шуурч, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд ноцтой саад учруулахуйц нөхцөл үүссэн тул сэрэмжлүүлэх, хөдөлгөөн хязгаарлуулах тухай Зам тээврийн яам, Автозамын хяналт, эрдэм шинжилгээ судалгааны төв, Онцгой байдлын ерөнхий газрын даргын шийдвэрээр баруун чиглэлд зорчих тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн 13:30 цагаас тодорхойгүй хугацаагаар хязгаарласан байсан. Улсын болон орон нутгийн чанартай даваа, замыг нээж хэвийн ажиллагаанд оруулсан тул шинэ оны эхний өдрөөс буюу 2013 оны нэгдүгээр сарын 1-ний өдрийн 11:00 цагт бүх хаагдсан зам давааг нээгээд байна.  

Ш.ЧИМЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж