Хотын захиргааны саналыг дэмжсэнгүй

Хуучирсан мэдээ: 2013.01.07-нд нийтлэгдсэн

Хотын захиргааны саналыг дэмжсэнгүй

Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас буруу талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийг долоо хоног бүрийн ням гаригт 08.00-22.00 цагийн хооронд замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх санал гаргаж, олон нийтийн дунд санал асуулга явуулсан юм. Ингэхдээ Нийслэлийн лавлагаа мэдээллийн төвөөр дамжуулан нэгдүгээр сарын 3-ны 12.00 цагаас эхлэн 30 цагийн турш иргэдийн саналыг хүлээн авсан байна. Санамсаргүй түүвэрлэх байдлаар сонгосон 18-50 насны 98802 иргэнд “Буруу талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийг ням гаригт 08-22.00 цагийн хооронд замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх шийдвэр гаргавал та дэмжих үү” гэсэн асуулттай мессеж илгээхэд 18644 нь хариу илгээжээ.

Санал асуулгад хамрагдсан хүмүүсийн 74,5 хувь нь дэмжихгүй гэсэн хариулт өгсөн байна. Харин 4740 иргэн ийм зохицуулалт хийхийг дэмжиж санал өгчээ.

Ш.ЧИМЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж