Нислэгийн урсгал 7,7 хувиар өсчээ

Хуучирсан мэдээ: 2013.01.07-нд нийтлэгдсэн

Нислэгийн урсгал 7,7 хувиар өсчээ

Манай улсын  агаарын зайн нийт нислэгийн тоо өнгөрсөн 2012 онд 100 мянгад хүрч, өмнөх жилийн мөн үетэй харьцуулахад 7.7 хувиар өсчээ. Мөн манай улсын нутаг дэвсгэрийг дайран өнгөрч буй нийт нислэгийн тоо өнгөрсөн оны мөн үеэс зургаан хувиар, “Чингис хаан” Олон улсын буудалд буулт, хөөрөлт хийн нислэг үйлдсэн олон улсын нислэгийн тоо өнгөрсөн оныхоос 4,1 хувиар тус тус өссөн байна.
Олон улсын иргэний нисэхийн байгууллага /ICAO/-ын аюулгүй ажиллагааны өргөтгөсөн аудит шалгалтанд үзүүлсэн дүн болон нислэгийн хөдөлгөөний удирдлагын үйлчилгээнд бодит ажиглалтын систем, Нислэгийн багасгасан босоо зайчлал/RVSM/-ыг хэрэгжүүлсэн нь манай улсын агаарын зайд үйлдэгдэх нислэгийн тоо нэмэгдэхэд чухал нөлөө үзүүлжээ.

Мөн Иргэний нисэхийн ерөнхий газрын зүгээс Монгол Улсын агаарын зайд үйлдэгдэж буй олон улс, орон нутгийн нислэгийн аюулгүй байдал, аюулгүй ажиллагааг хангаж ажиллах талаар иргэний нисэхийн салбарт техник технологийн шинэчлэлт, барилга байгууламжийн бүтээн байгуулалттай холбоотой олон ажлуудыг хийж гүйцэтгэж байгаа аж.

Д.ЖАРГАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж