Б.Цогтгэрэлийг яагаад саатуулав

Хуучирсан мэдээ: 2013.01.09-нд нийтлэгдсэн

Б.Цогтгэрэлийг яагаад саатуулав

МАН-ын Мэдээллийн технологийн хэлтсийн дарга Б.Цогтгэрэлийг өчигдөр орой баривчлан, хорьсон нь гол дуулианы нэг байлаа.

Түүнийг Урдчилан саатуулах 461-р ангид саатуулсан бөгөөд албаны эх сурвалжууд  “Б.Цогтгэрэл нь өнгөрөгч арваннэгдүгээр сард болсон орон нутгийн сонгуулийн үеэр Орхон аймагт нэр дэвшсэн н.Улаанхүү гэдэг хүнийг хүн алсан хэмээн хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарлаж, бусдыг онц хүнд гэмт хэрэгт гүтгэсэн хэргээр саатуулан шалгаж байгаа” гэсэн тайлбар өгч буй.

Тухайн үед МАН-ын сонгуулийн PR сурталчилгааг хариуцаж байсан Б.Цогтгэрэл нь энэ талаарх мэдээллийг бэлтгэн www.tsag.mn болон бусад сайтуудаар цацсан аж. Сонгууль дууссаны дараа иргэн н.Улаанхүү энэ хэргийн талаар гомдол гаргасны дагуу аймгийн цагдаагийн хэлтсээс шалгаад тухайн үед хүний амь нас хохирсон болон хэн нэгэн гэмтэж бэртсэн тохиолдол гараагүй, уг мэдээлэл ор үндэсгүй байна гэдгийг тогтоосон байна.

Б.ГАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж