“Destiny&#39s Child” шинэ цомог гаргана

Хуучирсан мэдээ: 2013.01.11-нд нийтлэгдсэн

“Destiny&#39s Child” шинэ цомог гаргана

“Spice girls”, “Girls a loud” зэрэг алдартай охидын хамтлагууд эргэн нэгдэж, уран бүтээлийн ажилдаа эргэн ороод байгаа билээ. Тэгвэл алдарт дуучин Бейонси мөн л 90-ээд онд алдаршиж байсан “Destiny"s Child” хамтлагийн гишүүдээ эргэн нэгтгэж, шинэ цомог гаргахаар ажиллаж байгаа гэнэ. Энэ тухай Бейонси өчигдөр цахим хуудсаараа дамжуулан мэдэгдэж, хамтлагийн шинэ цомог нэгдүгээр сарын сүүлээр буюу ирэх 29-ны өдрөөс шүтэн бишрэгчдийнх нь гарт хүрэх тухай зарлажээ. Тэд шинэ цомгоо “Love Songs” гэж нэрлэсэн байна. “Destiny"s Child” хамтлагийн гишүүн Бейонси, Келли Роуленд, Мишель Уильмс нар 2004 оноос хувийн карьераа хөөсөн бөгөөд тэд энэ 2013 онд эргэн нэгдэж “Nuclear” нэртэй шинэ цомгийнхоо эхний дууг гаргахаар ажиллаж байгаа гэнэ.  “Nuclear” дууны үгийг хамтлагийн гишүүн Мишель Уильмс бичсэн бол продюссероор дуучин Фаррелл Уильямс ажиллаж, дууны бичлэгийг өөрийн “The Neptunes” студидээ хийж байгаа юм байна.

Дуучин Бейонси  1990 онд Техас мужийн Хьюстон хотод дуучин Келли, Мишель нартай хамтран “Destiny"s Child” гэх охидын “R&B”  хамтлаг байгуулж байжээ. “Destiny"s Child” хамтлаг нэрд гарч байх үедээ дэлхий дахинд 60 сая хувь цомог борлуулж, тухайн үед “Billboard” сэтгүүлээс тэднийг хамгийн шилдэг гурвал дуучнаар тодруулж байсан байна. Хамтлаг хамгийн сүүлд 2004 онд “Destiny Fulfilled” нэртэй цомог гаргаж байсан аж.

Б.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж