Amazon CD-ний онлайн хувилбарыг нэвтрүүлэв

Хуучирсан мэдээ: 2013.01.11-нд нийтлэгдсэн

Amazon CD-ний онлайн хувилбарыг нэвтрүүлэв

Интернэт худалдааны тэргүүлэгч Amazon хэрэглэгчдэдээ зориулан CD-ний онлайн хувилбар болох “AutoRip” үйлчилгээг нэвтрүүлээд эхэлчихсэн гэнэ. Amazon-ий  мэдээлж байгаагаар уг үйлчилгээ одоогоор зөвхөн АНУ-ын хэрэглэгчдэд хүрээд байгаа бөгөөд онцлог нь хэрэглэгч өөрийн сонсохыг хүссэн CD-н дээрх бүх дуугаа интернэтээр өөрийн таблет, смартфон дээр татаж авах бүрэн боломжтой болж байгаа юм байна.

Amazon одоогоор 50 мянган CD-ийг “AutoRip” үйлчилгээнд холбоод байгаа бөгөөд өөрсдийн нэвтрүүлсэн энэхүү шинэ үйлчилгээгээ хөгжим сонирхогч ямар ч насныханд таалагдах болно гэдэгт итгэлтэй байгаа гэнэ. Учир нь “AutoRip” үйлчилгээгээр хэрэглэгч бүх үеийн хитүүдийг ийнхүү сонсох боломжтой болж байгаа юм байна.

Э.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж