Улсын уралдаанд шалгарсан цас цэвэрлэх шинэлэг санаа

Хуучирсан мэдээ: 2013.01.13-нд нийтлэгдсэн

Улсын уралдаанд шалгарсан цас цэвэрлэх шинэлэг санаа

Өвлийн хүйтэнд хамгийн хэцүү хөдөлмөр  бол гадааны зам, талбайг цэвэрлэх билээ. Үүнийг Тохижилт үйлчилгээний компанийн ажилтнууд хотын амьдрал эхлэхээс өмнө эртлэн ажилдаа гарч, даарахыг үл тоон хийдэг юм. Тиймээс уг хүнд ажлыг хөнгөвчлөх, иргэд хальтиргаа гулгаанаас сэргийлэх боломж бийг залуу зохион бүтээгч олсон байна. Тодруулбал, МҮОНРТВ-ээс “Залуу зохион бүтээгч 2012” улсын уралдаанаас хоёрдугаар байрт шалгарсан бүтээл болох цас хусагч нь энэ асуудлыг шийдэх боломжтой ажээ.

Хөдөлмөрийн бүтээмжийн хувьд , жишээ нь, нэг хүн хүрз,  цавчигчаар 4м2 талбай цэвэрлэдэг бол уг цас хусагч тэргэнцэрээр нэг хүн 20м2 талбайг цэвэрлэх юм байна.

Одоогоор зам, талбайгаа цэвэрлэх зорилгоор иргэд уг цас хусагчийг худалдан авсаар байгаа бөгөөд Нийслэлийн тохижилт, үйлчилгээний газраас оны өмнө авч, туршиж үзэж байгаа аж. Ийнхүү зам талбай цэвэрлэхэд залуу зохион бүтээгчдийн олсон шинэлэг санааг яагаад дэмжиж болохгүй гэж? Уг цас хусагч тэргэнцэрийн талаарх мэдээллийг 91335373,96015373,88765379 дугаарын утаснаас лавлаарай.



У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж