Бээжинд 70 тэрбум юаниар нисэх буудал барина

Хуучирсан мэдээ: 2013.01.15-нд нийтлэгдсэн

Бээжинд 70 тэрбум юаниар нисэх буудал барина

Бээжин хотод шинэ нисэх буудал барих төслийг Хятадыг эрх баригчид баталжээ. “The China Daily” сонинд мэдээлснээр нисэх буудлын төсөв 70 тэрбум юань бөгөөд 2017 онд анхны зочноо хүлээн авахаар төлөвлөсөн байна. Харин 2025 он гэхэд бүрэн хэмжээгээр ажиллах гэнэ.
   
Бээжинд ирэх, дамжин өнгөрөх зорчигчдын тоо жилээс жилд нэмэгдэж, нисэх буудлуудын ачаалал эрс нэмэгдсэн тул шинэ буудал барихаар шийдвэрлэжээ. Бээжингийн олон улсын нисэх буудал ачаалал ихтэй байдгийн жишээ нь зөвхөн 2011 онд 81 сая зорчигчийг хүлээн авсан байна. Энэ үзүүлэлтээр Бостоны нисэх буудлын дараа дэлхийд хоёрдугаарт бичигдэж байгаа юм.

Төлөвлөсний дагуу шинэ нисэх буудал нь жилдээ 70 сая зорчигч хүлээн авах хүчин чадалтай байх юм. Нисэх буудал нь онгоц хөөрч, буух долоон зурвастай, тэдгээрийн нэгийг цэргийн нисэх хүчинд ашиглах гэнэ. Нисэх буудлыг 37 км урттай төмөр замаар Бээжингийн төвтэй холбох ажээ.

Хятад сүүлийн үед хотуудын хуучин нисэх буудлуудыг шинэчлэх, шинээр буудал барих ажлыг эрчимжүүлж байгаа. 2015 он гэхэд Хятадын орон нутгийн 70 нисэх буудлыг шинэчлэн босгохоор төлөвлөжээ.

Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж