Рассел Кроу+Дита фон Тийз=?

Хуучирсан мэдээ: 2013.01.16-нд нийтлэгдсэн

Рассел Кроу+Дита фон Тийз=?

“Monarchy” хамтлагийн “Disintegration” дууны клипэнд хамтран тоглосон жүжигчин Рассел Кроу болон Дита фон Тийз нарыг тэр цагаас хойш хайрын романс үүсгэсэн хэмээн гадны шар хэвлэлүүд мэдээлэх болжээ. “New York Post” сонинд ч мөн Рассел, Дита нарыг шинэ оны өмнөхөн “Four Seasons” зочид буудалд хамтдаа байсан тухай мэдээлсэн байна. Гэвч Рассел Кроу энэ бүхнийг ор үндэсгүй хэмээн үгүйсгээд “Дита бид хоёр зөвхөн найзуудын харилцаатай” хэмээн twitter хуудсаараа дамжуулан мэдэгджээ. Мөн тэрбээр “US Weekly” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа дээрх цуу яриаг няцааж, “Дита бол миний найз. Бидний дунд хайр сэтгэлийн холбоо байхгүй” гэсэн байна.

Рассел хэдийгээр өнгөрөгч оны аравдугаар сард эхнэр Данейл Спэнсрээс салсан талаараа мэдээлж байсан ч саяхан өөрийн Twitter-т гэр бүлээ санаж буй тухайгаа бичсэн гэнэ.

Э.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж