Сагсан бөмбөгийн сурагчдын лиг эхэллээ

Хуучирсан мэдээ: 2013.01.16-нд нийтлэгдсэн

Сагсан бөмбөгийн сурагчдын лиг эхэллээ

Сурагч-тамирчдын тэсэн ядан хүлээдэг тэмцээнүүдийн нэг Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын сагсан бөмбөгийн “Сурагчдын лиг”-ийн тэмцээн эхэллээ. Энэ удаагийн тэмцээнд нийслэлийн 9 дүүргийн 100 гаруй сургуулийн 850 орчим багийн 24000 гаруй өсвөрийн тоглогчид 3 насны ангиллаар өрсөлдөж байна. Сургуулиудаас шалгарсан багууд дүүрэгт, дүүргийн шилдгүүд нийслэлд шалгарах журмаар тэмцээн явагдана. Тэмцээнд оролцогчдын хамрах хүрээ жилээс жилд нэмэгдэж, тоглогчдын ур чадварын түвшин тэмцээнээс тэмцээнд дээшилсээр байна. Харин шатрын “Хос мастер” клубт Нийслэлийн оюутны спортын наадмын шатрын тэмцээн эхэлж, оюутан тамирчид маань оюун ухааныхаа бядыг сорьж эхэллээ гэж Нийслэлийн биеийн тамир, спортын газраас мэдээллээ.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж