Винус, Шарапова нар гуравдугаар тойрогт

Хуучирсан мэдээ: 2013.01.16-нд нийтлэгдсэн

Винус, Шарапова нар гуравдугаар тойрогт

Австралийн Мельбурн хотноо талбайн теннисний оны анхны “Их дуулга” болох “Австралийн нээлттэй тэмцээн” үргэлжиж байна. Энэ сарын 14-нд эхэлсэн тус тэмцээн уламжлал ёсоор эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан, хосын болон холимог хосын төрлөөр явагдана.

Тэмцээний ганцаарчилсан төрлийн хоёрдугаар тойргийн тоглолтууд эхлээд байна. Тус тэмцээнийг эрэгтэйчүүдийг Испаний нэрт теннисчин Рафаэль Надаль, АНУ-ын Мэрди Фиш, Жон Иснер нарын шилдэгүүд өнжиж байгаа бол эмэгтэйчүүдийн хувьд бүх шилдэгүүд Мельбурнд хүрэлцэн ирсэн.

Эмэгтэйчүүдийн хоёрдугаар тойргийн тоглолтоос хоёрт эрэмбэлэгдэж буй ОХУ-ын Мария Шарапова,  АНУ-ын Винус Уильямс нар учраагаа буулган авч гуравдугаар тойрогт оноолт таараад байна. Өнгөрсөн жилийн тус шигшээд Беларусын Виктория Азаренкад ялагдаж байсан Мария Шараповагийн хувьд эхний тойрогт нутаг нэгт Ольга Пучковаг 6:0, 6:0 (55 минут), Японы Мисаки Дойг 6:0, 6:0-оор буулган авсан. Винусын хувьд тус тэмцээний 25-нд эрэмбэлэгдэж буй бөгөөд Беларус, Францын теннисчдээр замаар засч өнгөрсөн жил тун сайн формтой байсан Мария Шараповатай оноолт таарлаа. Өнгөрсөн жил гэмтлийн улмаас тус тэмцээнийг өнжөөд байсан Винусын хувьд оныг төдийлөн амжилттай угтаж чадаагүй ч хосын төрөлд дүү Серенагийн хамт “Уимбльдон”, “Лондон-2012” олимпийн наадамд тэргүүлсэн билээ. Хэдийгээр “Их дуулга”-ын долоон түрүүг хүртэж, цагтаа дэлхийн чансааг тэргүүлж байсан Винус “Австралийн нээлттэй тэмцээн”, “Францын нээлттэй тэмцээн” хоёрт л түрүүлж чадаагүй байна. Ийнхүү шилдэг хоёрт теннисчний тоглолтыг гуравдугаар тойрогт харах үлдлээ.

Тэмцээний 11-т эрэмбэлэгдсэн Францын Марион Бартоли, 19-д эрэмбэтэй ОХУ-ын Екатерина Макарова, мөн Серб бүсгүйчүүд гуравдугаар тойрогт оноолт таарсан нь сонирхолтой тоглолтуудын нэг болоод байна. 2008 оны тус тэмцээний шигшээд шалгарч, улмаар тэр жилдээ “Францын нээлттэй тэмцээн”-нд түрүүлж, дэлхийн тэргүүн теннисчин болж байсан Анна Ивановичийн хувьд өнгөрсөн жилийн “Их дуулга”-уудад төдийлөн амжилттай тоглож чадаагүй ч энэ жил түүнээс их зүйлийг хүлээж байгаа. Ивановичийн өрсөлдөгч нутаг нэгт бүсгүй таарсан нь Елена Янкович. 2008 оны “Их дуулга”-уудад өндөрж амжилтыг үзүүлж, улмаар тэр жилийнхээ “Америкийн нээлттэй тэмцээн”-ий шигшээд шалгарч байсан түүний хувьд дэлхийн чансааг тэргүүлээд авсан сүүлийн жилүүдэд төдийлөн өндөр амжилтыг үзүүлж чадаагүй байна.

Эрэгтэйчүүдийн хувьд Сербийн Новак Жокович (1), Испаний Дэвид Феррер (4), Чехийн Томаш Бердых (5), Японы Кей Нишикори (16), Испанийн Вердаско (22) нарын шилдэгүүд гуравдугаар тойрогт шалгараад байна.

Мелбурний Род Лавер ордны хатуу хучилттай талбайд болж буй 101 дэх удаагийн тус тэмцээний шагналын сан 26 сая ам.доллартай багтаж байгаа бөгөөд эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан төрлийн аваргууд тус бүр хоёр сая 430 мянган доллар, чансааны 2000 оноо хүртэх билээ.




Ч.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж