Ардын уран зохиолч Б.Баастад хүндэтгэл үзүүллээ

Хуучирсан мэдээ: 2013.01.17-нд нийтлэгдсэн

Ардын уран зохиолч Б.Баастад хүндэтгэл үзүүллээ

Монголын залуу зохиолчдын холбооноос ахмад зохиолчдод хүндэтгэл үзүүлэх гэж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн. Үүний эхлэл болгож өнөөдөр тус холбооныхон Ардын уран зохиолч Б.Бааст гуайд хүндэтгэл үзүүлж, залуу яруу найрагч, зохиолчид өөрсдийн гаргасан уран бүтээлийнхээ дээжийг өргөн барилаа. Энэ үеэр Монголын залуу зохиолчдын холбооны удирдах зөвлөлийн гишүүн С.Баттулга “Монголын ахмад болон залуу зохиолчдын харилцаа тасарч, ахмадынхаа үгийг сонсч, тэднээсээ суралцдаг байсан сайхан уламжлал алдагдаж байна. Тиймээс бид энэ уламжлалыг сэргээж Монголын шинэ үеийн уран зохиолын амьд түүх болсон Б.Бааст гуайдаа өнөөдөр хүндэтгэл үзүүллээ” хэмээн хэлсэн юм. 

Т.ДАРХАН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж