“Ану хатан” маргааш нээлтээ хийнэ

Хуучирсан мэдээ: 2013.01.17-нд нийтлэгдсэн

“Ану хатан” маргааш нээлтээ хийнэ

Үзэгчдийг багагүй хугацаанд хүлээлгэсэн “Ану хатан” кино маргааш нээлтээ хийх гэж байна. “Цаг хугацаа улиравч Цадиг түүх мөнх” гэсэн уриатай уг түүхэн бүтээл нь Монголын домогт хатдын тухайн өгүүлсэн хоёр дахь кино юм. Эмэгтэй зохиолчийн зохиолоор эмэгтэй найруулагчтай гэдгээрээ онцлог уг кинонд гол дүрийн жүжигчдээс гадна хүндэт харуулын ангийн дайчид, төрийн есөн хөлт цагаан тугийг залдаг есөн шарга морь ч бас тоглосон гэнэ. Монголын түүхэн хатны тухай хоёр дахь киноны нээлтэд кино салбарын нөлөө бүхий гадны зочид, АНУ, Япон, БНХАУ, БНСУ, ХБНГУ-ын элчин сайдууд оролцох юм байна. Тэд киногоо үзүүлэхэд бэлэн болсон гэдгээ зарлаж, өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Кино нэлээд өндөр өртгөөр бүтсэн учраас тасалбараа том хүн 8000, хүүхэд 4000 төгрөг байхаар тогтжээ. Мөн “Өргөө”-гийн VIP танхимын тасалбар 15 мянган төгрөгийн үнэтэй байх юм аж. Уг кино нь арванхоёрдугаар сарын 5-нд нээлтээ хийх байсан боловч тодорхой шалтгааны улмаас хойшилсон билээ. Хоёр жил орчмын хугацаанд зураг авалт хийсэн кино үзэгчдэд хүрэхэд бэлэн болж байна. “Ану хатан” кино маргааш Өргөө кино театрт 13.00 цагт, “Тэнгис” кино театрт 16.30-д нээлтээ хийхээр товоо зарлалаа. Харин орон нутгийн кино театруудад буюу Дархан-Уул аймагт энэ сарын 22-нд, Эрдэнэтэд энэ сарын 23-нд тус тус кино багийнхан бүрэн бүрэлдэхүүнээр очин нээлтээ хийх нь ээ.

Г.ДАША

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж