Б.Шүүдэрцэцэгийн давхар баяр

Хуучирсан мэдээ: 2013.01.18-нд нийтлэгдсэн

Б.Шүүдэрцэцэгийн давхар баяр

Бүтэн жилийн турш зураг авалтаа хийсэн “Ану хатан” киноны нээлт өнөөдөр болно.  Сонирхолтой нь анхны дэлгэцийн бүтээлээ өлгийдөн авч байгаа энэ өдөр зохиолчийнх нь төрсөн өдөр тохиож байгаа юм байна. Магадгүй нэг өдөр ингэж таарсан нь санамсаргүй тохиолдол ч биш байх. Б.Шүүдэрцэцэг зохиолч төдийгүй бас ч үгүй менежментийн мэдрэмжтэй бүсгүй юм, төрсөн өдрөө түүхэн том киноны өдөр болгож чадсан азтай  бүсгүй юм гэсэн “хөөрхөн” атаархал төрлөө.

Хийж эхэлсэн цагаасаа л дуулиан дэгдээгээд байгаа энэхүү киноны нээлтэд Холливуудын од Стивен Спильберг ирнэ бас нэг сенсаци дэгдээд амжсан.  Гэвч энэ нь ташаа мэдээлэл байсан бөгөөд харин түүний дүү Нэнси Спильберг киноны нээлтэд оролцох юм байна. Киноны томоохон мэргэжилтэн гэгддэг тэрээр “Ану хатан”-ы трейлерийг үзээд нээлтэд нь оролцох сонирхлоо илэрхийлсэн аж. Мөн киноны нээлтэд Америк, Хятад, Герман болон Өмнөд Солонгосын кино бизнесийн төлөөлөгч, Монгол дахь Элчин сайд нар ирэх юм байна. 

Э.ГАН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж