Өсвөр үе тамхинаас татгалзахаар чууллаа

Хуучирсан мэдээ: 2013.01.19-нд нийтлэгдсэн

Өсвөр үе тамхинаас татгалзахаар чууллаа

УИХ-ын эмэгтэй гишүүдийн бүлгээс санаачилсан “Тамхинаас татгалзсан өсвөр үе” сэдэвт чуулган өнөөдөр Төрийн ордонд боллоо. Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын 1000 хүүхэд оролцсон энэ чуулганд УИХ-ын эмэгтэй гишүүд болон төрийн байгууллагын холбогдох мэргэжлтнүүд оролцлоо.

Чуулганы гол зорилго нь ирэх гуравдугаар сараас эхлэн хэрэгжих Тамхины тухай хуулийн  агуулга, ач холбогдол болон тамхины  хор хөнөөл, түүнээс хэрхэн татгалзах талаар өсвөр үеийхэнд ойлгомжтой тайлбарлахын тулд жүжигчилсэн тоглолт, баримтат кино, сэдэвчилсэн тоглолт зэргээр харууллаа. Мөн энэ ажиллагаанд Олимпийн аварга Б.Мөнх-Эрдэнэ, Хүүхдийн элч хамтлаг Outlaw, лидер сурагч Н.Алтансүх зэрэг олны танил хүмүүс өөрсдийн байр суурийг илэрхийлсэн юм. Үүний дараа сурагчид тамхинаас татгалзах гарын үсэг цуглуулж, Монгол сурагчдын холбоо УИХ-ын эмэгтэй гишүүдийн бүлэгтэй хамтран ажиллах санамж бичиг гарын үсэг зурснаар чуулган өндөрлөсөн юм.

Ш.ЧИМЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж