Хүүхдүүд дээрмийн хэрэг үйлдсээр байна

Хуучирсан мэдээ: 2010.05.23-нд нийтлэгдсэн

Хүүхдүүд дээрмийн хэрэг үйлдсээр байна

Сүүлийн үед арван жилийн хүүхдүүд дээрмийн хэрэг үйлдэх болжээ. Цагдаагийхан тэдгээр хүүхдүүдийг саатуулан шалгахад дээрэм хийх болсон шалтгаанаа төгсөлтийн баяр тэмдэглэх, ангиараа зугаалгаар явах мөнгөгүй байсан гэж тайлбарлаж байгаа аж.

Чингэлтэй дүүргийн IV хороонд 13 настай хүүхдийн утсыг дэрэмдсэн хэрэг өнгөрөгч баасан гаригт гарсан аж. Тэр хүүгийн утас 500-800 мянган төгрөгийн үнэтэй юм байна. Гар утсаар чинь яриад өгье гэж аваад нүүрэн тус газар  нь  цохиж, амыг нь дарж байгаад зугтсан  хэргийг тус дүүргийн цагдаагийнхан шалгаж байна.  Энэ мэт хэрэг удаа дараа гарсаар байгаа учир эцэг эхчүүд болон багш нар хүүхэддээ тавих анхаарлаа сайжруулахыг цагдаагийн газраас анхааруулж байна.

Х.Хангал

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж